Өнгөрсөн долоо хоногт боксын олимпын эрхийн сүүлийн тэмцээн болж өндөрлөв. Уг тэмцээнд манайхаас 12 боксчин хүч үзсэн боловч 54 кг-д М.Энхжаргал ганцаараа Парисын олимпын эрхээ авлаа. Ингэснээр Парисын олимпод Монголын боксын шигшээ О.Есүгэн, М.Энхжаргал нар оролцохоор боллоо.
О.Есүгэний тухайд Ханжоугийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа олимпын эрхээ авсан бол М.Энхжаргал дээр дурдсанчлан олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс Парисын эрхээ авчээ. Манай улс өнгөрсөн олимпуудад хамгийн багадаа дөрвөн эрх авдаг байсан бол энэ удаад хоёр эмэгтэй л эрхээ авсан нь олны шүүмжлэлд өртөөд байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)