Уншигч та бүхэнд энэ долоо хоногийн буюу зургаадугаар сарын 3-9-ны өдрүүдийн өрнийн зурхайг танилцуулж байна.
Хонь
Энэ долоо хоногийн эхээр өмнө нь хийж дуусгаагүй ажил, хичээлээ дуусгах эрч хүчийг олж авна. Өөрийн сул талаа таньж, бие хүн чинь хэн бэ гэх томоохон сэтгэлзүйн аялалд гарах нь. Өөрийн сул талаа удирдаж сурснаар өрсөлдөгч хэн нэгнийг давж чадах чадварыг олж авах үе тохиож байна. Санхүүгийн хувьд сахилга баттай байснаар их хэмжээний орлого олох боломжтой. Мөн ажилдаа сэтгэл гаргаж чадвал дээд албан тушаалтны магтаалыг хүртэх болно. Долоо хоногийн сүүлээр ахмад настнаас үг сонсож, цаашдын хичээл зүтгэлээ бататгаж, эрч хүчтэй байна. Урт хугацаанд төлөвлөж байсан аялалдаа гарах боломж ойртож байна. Эсвэл томилолтоор явж магадгүй. Гэр бүлийн гишүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, аз жаргалтай мөчүүдийг бүтээнэ.
Үхэр
Долоо хоногийн эхээр эрч хүчтэй, сэргэлэн байна. Өнгөрсөн долоо хоногийн уйтгар гуниг энэ долоо хоногт арилна. Чиний тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах шаардлага гарна. Ингэснээр нийгэм дэх нэр хүнд чинь сайжирна. Оюутан, сурагчдын шалгалт амжилттай дуусаж, бага балчир хүүхдүүдийн эрүүл мэнд сайн байна. Харилцааны ур чадвараа ашиглаж ямар ч асуудлыг шийдвэрлэнэ. Хосууд нэг нэгэнтэйгээ ярилцаж, сайхан дурсамж бүтээ. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл тийм ч таатай байхгүй нь. Өрсөлдөгч чинь чамайг гүтгэж, асуудлуудад унагах нигууртай. Хэт яарч асуудлыг шийдвэрлэх хэрэггүй. Тайван байж, бясалгал хийгээрэй. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, чамд туслах хэн нэгний үгийг сайтар сонсоорой.
Ихэр
Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тавгүй байж, олон нийтийн харилцаанд асуудал гарч магадгүй. Бусадтай ярилцахдаа хэт ширүүн хандлага гаргаж, маргаан дагуулах нигууртай. Хийж байсан ажил, бүтээл чинь түр зогсож магадгүй байна. Хосууд үл ойлголцож, хэрүүлтэй байна. Ажил, хичээлийн дарамт ихсэж, стресс нэмэгдэнэ. Гэхдээ долоо хоногийн сүүлээр үүссэн асуудлууд нэг нэгээр учир нь олдоно. Энэ үеүдэд хөрөнгө оруулалтын талаар судлаад үзээрэй. Үр өгөөжөө чамлалгүй өгнө. амжилт гаргах бололцоо харагдаж байна. Өрсөлдөгч нараас болгоомжилж, урьдчилан тооцоол.
Мэлхий
Долоо хоногийн эхээр амжилт, бүтээлээр дүүрэн байна. Улмаар өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэж магадгүй. Амжилттай байхын хэрээр өөртөө анхаарч, сэтгэлзүй чинь өөдрөг байна. Ажил горилогч нар таалагдсан ажлын байраа олно. Хамт олон чинь дэмжиж, нийгмийн хүрээлэл сайжирна. Банк санхүүгийн асуудал шийдэгдэж, үл хөдлөх хөрөнгө авахад тохиромжтой. Ганц бие мэлхий хосоо олно. Долоо хоногийн сүүлээр ахмад хүний дэмжлэгийг авч, амжилтаа улам баталгаажуулна. Тусламж хэрэгтэй хэн нэгэнд өөрийн чадлаар туслахыг хичээгээрэй. Хосууд болзоонд явж, аз жаргалтай мөчийг бүтээснээр хуучин хурсан гомдлоо тайлж чадна.
Арслан
Долоо хоногийн эхээр хэрэггүй зардлуудаа танаж, ирээдүйд хөрөнгө оруулах томоохон төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Өөрийн дотоод хүнтэйгээ сайтар ярилцаж, сэтгэлзүйгээ бясалгалаар баясга. Ингэснээр олон нийтийн харилцаанд эерэг хүн гэдгээ баталж чадна. Хамт олонтойгоо удаан хугацаанд хийхийг төлөвлөж байсан төлөвлөгөөгөө эхлээрэй. Хүүхдүүдийн эрүүл мэнд сайн байж, олон нийтийн хүндлэлийг хүртэнэ. Мөн орлого нэмэгдэх боломжтой мөч ирнэ. Долоо хоногийн сүүлээр гаргасан амжилтдаа бардаж магадгүй. Хэн нэгнээс үг сонсолгүй, хэт бардам байснаар алдаж болно. Хосын харилцаа таагүй болох хандлагатай байна. Хөрөнгө оруулалтаа дахин нягтлах хэрэгтэй. Эс бөгөөд үр өгөөжөө өгөхгүй байх боломжтой.
Охин
Долоо хоногийн эхээр эрч хүчтэй байж, зөв шийдвэрүүдийг гаргана. Томоохон хөрөнгө оруулалт, санхүүгийн шийдвэр гаргана. Хамт олны тусламжтайгаар ямар ч саад бэрхшээлийг даван туулах боломжтой. Хосууд хуримын талаар ярилцах болно. Оюутан, сурагч нар багшийнхаа магтаалыг хүртэнэ. Долоо хоногийн сүүлээр хэт их хариуцлага өөрт чинь оногдсон мэт санагдаж, залхаж магадгүй. Ажлын ачааллаас болж бие тавгүйрнэ. Бичиг баримттай холбоотой асуудалд хэт няхуур хандаж, уурлаж магадгүй. Гэрээ хэлэлцээрийг сайтар шалгах хэрэгтэй. Эс бөгөөд алдагдал хүлээнэ. Аль болох тайван байж, өөртөө амрах цаг гарга.
Жинлүүр
Долоо хоногийн эхээр бие тавгүйрч, ядарсан байх бололтой. Сэтгэл хөдлөл савлагаатай болж, итгэж байсан хэн нэгэн чинь урмыг чинь хугална. Ажлын уур амьсгал ч мөн адил таатай байхгүй нь. Их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд гар дүрэх хэрэггүй. Хөрөнгө оруулах гэж мөн адил яараад хэрэггүй. Алдаа гаргаснаас болж үр шимийг нь хүртэхгүй байж мэднэ. Утга учиргүй, хэрэггүй зүйлсэд мөнгө зарцуулах хандлагатай байгаа тул санхүүгээ хянаарай. Ганц бие арслангууд энэ долоо хоногт хосоо олох гэж яараад хэрэггүй. Аз жаргалгүй байдал хосын дунд асуудал үүсгэнэ. Долоо хоногийн сүүлээр бүх асуудлууд цэгцэрч аз жаргалтай байх нь. Энэ үед өөртөө амралт өгч, хайртай хүмүүстэйгээ аялаарай.
Хилэнц
Долоо хоногийн эхээр алдсан бүхэн чинь атганд чинь орж, амжилт бүтээлээр дүүрэн байна. Ажлын салбарт мөн адил амжилттай байна. Найзуудын хэн нэгнээс татгалзах боломжгүй санал ирнэ. Долоо хоногийн дунд үеэс нөхцөл байдал тийм ч таатай байхгүй бололтой. Хариуцлага шаардагдах хэд хэдэн асуудлууд ундарна. Урт хугацааны аялал болон жолоо барихаас болгоомжлох хэрэгтэй байна. Харин долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал буцаад хэвийн болох боломжтой. Гэр бүлийн уур амьсгал сайжирч, хосууд аз жаргалтай мөч бүтээнэ. Ганц бие хилэнцүүд тохирох хэн нэгэнтэйгээ учирч магадгүй.
Нум
Ашигтай боломжийг алдаж болохгүй. Санхүүгийн чухал шийдвэр гаргахаасаа өмнө судалгаа шинжилгээ сайн хийгээрэй. Шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эрсдэлтэй таамаглалаас зайлсхий. Хайр дурлалын харилцаа хүсэл тэмүүлэл дүүрэн романтик байна. Өөдрөг бөгөөд нээлттэй байгаарай. Эрүүл мэндийн хувьд эрч хүч, урам зориг өндөр байна. Энэ их эрч хүчээ биеийн тамир, спортод зарцуул. Спорт, бүжиг, явган аялал зэрэгт яваарай. Амьдралын уйтгартай хэв маягаас залхсан бол олон нийтийн арга хэмжээнд хүчээр өөрийгөө хамруулаад үз. Ойр дотныхондоо дургүйцэх мэдрэмж түр зуур төрнө.
Матар
Долоо хоногийн эхээр эерэг зүйлс ар араасаа угсарна. Ажил дээрээ завгүй байх ч хамт олны дэмжлэгээр бүх асуудлыг даван гарна. Бизнес санаа, хөрөнгө оруулалтаа өсөн нэмэгдүүлэх боломж олдоно. Дээд албан тушаалтны магтаалыг сонсож, тушаал дэвшиж магадгүй байна. Эсвэл ажиллах орчноо өөрчлөх боломжтой. ажил горилогч нар боломжийн ажилд орно. Гэр бүлийн харилцаа мөн адил тааламжтай байна. Хайртай хүнтэйгээ бат бөх харилцаа тогтоох янз бүрийн аргуудыг зогсолтгүй турш. Хайр хүсч байвал өөрөө түрүүлээд түүнийгээ өг. Маркетинг чиглэлээр ажилладаг хүмүүс бизнесийн гайхалтай санаанууд олно.
Хумх
Долоо хоногийн эхээр өөрийгөө илүү сайн мэдэрч, ойлгохын тулд тусгайлан цаг гаргах хэрэгтэй ч байж болох юм. Та шинэ найз нөхөдтэй болох эсвэл ойрын хугацаанд уулзаагүй хуучин танилуудтайгаа холбогдож магадгүй. Мөн хайртай хүмүүстээ цаг хугацаа, мөнгө зарцуулна. Энэ долоо хоногт тав тухтай бүсээсээ гарах зайлшгүй шаардлага тулгарна. Зоригтой байхыг зөвлөе. Хөдөлгөөнгүй байдлаас зайлсхий. Тэгснээр та эргэн тойрныхоо хүмүүст эергээр нөлөөлнө. Ирээдүйн төлөө санаа зовохоосоо илүү өмнөө байгаа ажлуудаа дуусгахад анхаарлаа хандуулаарай. Хайр дурлалын харилцаанд сөрөг сэтгэл хөдлөл давамгайлж, бүхнийг хаяад зугтмаар санагдана.
Загас
Ажил дээрээ танд урам зориг өгсөн шинэ төслүүд дээр ажиллаж магадгүй. Өмнө гаргасан амжилтынхаа төлөө шагнуулна. Амжилтдаа сэтгэл хангалуун байсан ч, илүү сайн ажиллаж чадаагүйдээ сэтгэл дундуур байсан ч сэтгэл хөдлөлөө хяналтдаа байлга. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдөлгөм байна. Хамтдаа орой алх. Янз бүрийн хөгжилтэй зүйлсийг турш. Санхүүгийн байдал тогтвортой. Лиценз, зөвшөөрөлтэй холбоотой асуудал сайнаар шийдэгдэнэ. Энтертайнмент салбарт ажилладаг хүмүүс ашиг орлого сайн олно. Эрүүл мэндийн тухайд хэрэглэж буй хоол хүнсээ нэг анхаараад үзэхийг зөвлөж байна.