Хүчний спорт хороодод харьяалагддаг 256 бөхийн "Бүх цэргийн баяр наадам" амжилттай болж өндөрлөлөө. 1992 оноос эхлэлтэй уг барилдаанд Хэнтийн аймгийн сумын заан Д.Цэрэнням түрүүлж, Цэргийн арслан боллоо. Үзүүрт Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр шалгарлаа.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн харьяат Цэргийн нэмэх начин Д.Төрбаяр шалгарч, Цэргийн харцага цолтон болов. Мөн Архангай аймгийн арслан Э.Мөнхжаргал шөвгийн дөрөвт шалгарлаа.
Сумын заан цолтой дөрвөн бөх дөрөв давснаас Хэнтий аймгийн Сумын заан Д.Цэрэнням Төв аймгийн арслан Н.Дашдаваагаар, Завхан аймгийн Сумын заан Ө.Даваацэрэн Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Номиндалайгаар, Өвөрхангай аймгийн Сумын заан Г.Мөнх-Ёндон Дорнод аймгийн арслан Б.Төрмөнхөөр тав давж цэргийн начин цолны болзол хангасан юм. Харин Сумын заан Д.Цэрэнням зургаа давж, Цэргийн харцага цолны болзол хангасан. Улмаар Сумын заан Д.Цэрэнням одтой сайхан барилдаж, Цэргийн арслан боллоо.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)