Зургадугаар сард МҮБХ-оос зохион байгуулах таван барилдааныг танилцуулж байна.
Зургадугаар сарын 01-нд 09:00 цагаас
Монгол Улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Ирээдүйн аваргууд" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан,
Зургадугаар сарын 02-нд 13:00 цагаас
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Зургадугаар сарын 07-нд 13:00 цагаас
Увс аймгийн Зүүнхангай сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Зургадугаар сарын 08-нд 13:00 цагаас
Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спорт үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн нэрэмжит Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
Зургадугаар сарын 09-нд 13:00 цагаас
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын түүхт 40 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Сэтгэгдэл (1)