Украины нэгэн загвар өмсөгч, хөтлөгч бүсгүй Каннын кино наадмын зохион байгуулагчдын эсрэг хуулийн дагуу гомдол мэдүүлжээ. Тэрбээр ёслолын хамгаалалтын ажилчид бие, нэр хүндэд нь халдсан хэмээн мэдүүлсэн байна. Түүнийг арга хэмжээнээс хөөсөн гэж мэдэгджээ.
Сава Понтийска Францад олон өдөр үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр өөрт нь таагүй хандсан тул уг гомдол гаргасан тухайгаа баримт зургуудын хамтаар цахим хуудсандаа нийтэлжээ.
"FashionTV"-ийн хөтлөгч тэрбээр "BBC News"-т хэлэхдээ Marcello Mio киноны нээлтийн тасалбарыг авч кино театрт орох гэж оролдохдоо бүдүүлгээр хориглуулсан байна.
Лхагва гарагт тэрбээр наадмын хамгаалалтын ажилчдыг "бие махбодид халдаж, сэтгэл зүйн хохирол учруулсан" гэж буруутгасан баримт зургуудыг нийтэлжээ. Тэрбээр мөн нэр хүндэд нь халдсан тул 100 мянган еврогийн нөхөн төлбөр нэхэмжилж байгаа гэж мэдэгджээ. Наадмын зохион байгуулагчид энэ тухайд тайлбар өгөөгүй байна.
Наадмын үеэр олон бичлэгүүд эл болсон. Тэдгээрт Дуучин Келли Роуланд, Өмнөд Солонгосын жүжигчин Юона, Доминиканы жүжигчин Массиэл Таверас нарт хамгаалагчид таагүй хандлага үзүүлж байгааг харуулсан юм.
Л.Сайнаа