АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрлийг Украинд олгожээ. Гэхдээ ОХУ-ын тал Украины хил рүү нэвтэрч дотогш хумих бодлого баримталж байгаа учир Укрианы тал хилийн ойролцоох Харьковт л цохилт өгөх боломжтой байгаа тухай хэвлэлүүд онцлов. Гэвч үнэн хэрэгтээ АНУ-ын олгож байгаа зөвшөөрөл нь Харьков орчмын бүс нутагт л цохилт өгч болох тухай юм.
Байден саяхан өөрийн багийнханд Украинд АНУ-ын нийлүүлсэн зэвсгийг Харьковт сөрөг цохилт өгөх зорилгоор ашиглах боломжийг баталгаажуулах даалгавар өгсөн. Ингэснээр Украины талд алдсөн хотуудаа эргүүлэн авах, ОХУ-ын цэргүүдийг буцаан хөөх боломж бүрдэх юм.
ОХУ-ын газар нутагт халдахгүй байлгах хязгаарлалт ийн суларсан нь олон жилийн турш баримталж ирсэн бодлогоо өөрчлөх гарц байгааг илтгэж байгаа юм. Гэхдээ энэ нь Харьков орчмын нутаг дэвсгэрээр хязгаарлагдаж байгаа бөгөөд Украин үүнээс цааш зөвшөөрөл хүсээгүй гэж албаны хүн хэлээд АНУ зөвшөөрсөн бүс нутгаа нэмэгдүүлэх арга замыг ирэлхийлнэ гэжээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин давшиж байгаа тул Киев Вашингтонд бодлогоо өөрчлөх хүсэлтийг сүүлийн хэдэн долоо хоногт тавьсаар байсан юм. Оросын арми, зэвсгийн агуулах, ложистикийн төвүүд одоо Оросын баруун хэсэгт орших Харьковын хилийг давж, Украины газар нутагт төвлөрөх эрсдэл бий.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)