"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн үргэлжилж байна. Манай 4 тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж буй.
Тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөхөөр Тайландыг зорьсон юм.
51 кг-д тулалдаж буй олон улсын хэмжээний мастер Г.Эрдэнэ өчигдөр Кирибати улсын тамирчин Эриү Темакауг 5:0-ээр оноогоор илүүрхжээ. Ингэснээр өнөөдөр Малайзын Абдул Ариффинтай гуравдугаар тойрогт хүч үзнэ. Тэрбээр орой 19:30 цагаас эхлэх тулааны “А” рингний зургаа дахь тоглолтын хуваарьтай. Манай тамирчин хөх булангаас гарна.
Бангкокийг зорьсон 12 тамирчнаас 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, +92 кг-д Х.Бекнур, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Энхжаргал, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (1)