Манхэттэн дүүргийн тангарагтны шүүх Доналд Трампад холбогдох мөнгө угаахтай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр нэмэлтээр түүнийг бизнесийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн 34 хэрэгт буруутай гэж үзлээ. Энэ нь түүнд АНУ-ын түүхэн дэх анхны хүнд гэмт хэрэгт холбогдсон ерөнхийлөгч асан гэх нэрийг зүүлгэв.
Шүүгч Хуан Мерчан шүүх хурлыг долдугаар сарын 11-нд товлов. Трампын шийтгэлийг шүүгч л дэнсэлнэ. Үүнд шоронд суух эсвэл тэнсэн харгалзах зэрэг ял багтаж болно.
Прокурорууд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн шударга ёсыг алдагдуулсан, хууль бус хуйвалдаан зэрэг сөрөг мэдээллийг дарах хууль бус төлөвлөгөөнд оролцсон гэж буруутгажээ.
Ерөнхийлөгч асан эсвэл намаас нэр дэвшсэн хэн нэгэн АНУ-ын түүхэнд урьд өмнө хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол байгаагүй гэдэг. Тийм боловч 2024 онд АН-аас нэр дэвших магадлалтай Трампын хувьд сонгуульд өрсөлдөх боломж нь хэвээр буй.
Трамп тангарагтны шүүхийн шийдвэрийг гутамшиг гэж нэрлээд, 11 дүгээр сарын 05-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "жинхэнэ үнэн шийдвэр" гарна гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны өрсөлдөгч Трампыг зөвхөн саналын хайрцаг дээр л ялах боломжтой гэж олон нийт шаагиж байгаа. Учир нь Жо Байден түүний эсрэг шүүх ажиллагаа явуулж, өнгөрсөн хэргүүдийг нь ил болгохоор улайрч байгаа гэх Трампыг дэмжигчдийн хардлага бий.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)