Испанийн Коста Брава, Барселона хотоос зүүн хойд зүгт 60 милийн зайд орших Платжа д'Аро хотын эрх баригчид бэлэг эрхтнийг дүрсэлсэн хувцас өмссөн эсвэл секс хүүхэлдэй бариад олон нийтийн газар гарч зүрхэлсэн хэнд ч өндөр торгууль ногдуулдаг байв.
"Гудамж, олон нийтийн газар хувцасгүй, зөвхөн дотуур хувцастай, эсвэл хүний бэлэг эрхтнийг дүрсэлсэн, харуулсан хувцас, эд зүйл, секс хүүхэлдэй зэргийг эл авч явсан тохиолдолд 811 ам.долларын торгууль ногдуулна” гэж хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв.
Нийгмийн эсрэг зан үйлийн хувьд 1620 ам.доллар хүртэл өндөр торгууль төлөх гэнэ. Түүнчлэн далайн эрэгт л биш бол хот суурин газарт цамцгүй, бикинитэй явахыг хориглоно гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв. Тэдний уг журам зургадугаар сарын сүүлчээр хэрэгжиж эхэлнэ.
Платжа д'Аро нь 12 мянга гаруй хүн амтай ч зуны амралтын өдрүүдэд өдөрт 150 мянга орчим жуулчдыг татдаг ажээ.
Хотын зөвлөл энэ долоо хоногт шинэ торгуулийг журмыг баталж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд илүү олон цагдааг гудамж талбайд гаргах болно гэж мэдэгдэв. Цагдаа нар торгууль ногдуулах боловч гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүс давж заалдах боломжтой. Мөн газар дээр нь мөнгө төлөх шаардлагагүй гэж хотын захиргааны төлөөлөгч мэдэгдэв.
Л.Сайнаа