БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль, 1993-1997 он МУИС-д суралцаж улс төр судлалын бакалаврын зэрэг хамгаалсан, 1997-1999 он МУИС-ийн магистрантурт суралцаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс олон нийтийн санаа бодолд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2006-2008 он МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж 2009 онд “Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан. 2015 он МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн Дэд профессор цолтой.
БАРИМТ 3
Ажлын гараагаа Өнөөдөр сонины олон улсын мэдээний тоймч орчуулагчаар эхэлж байв. Дараа нь МУБИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, тэнхмийн эрхлэгч, Нийгмийн ухааны тэнхмийн дэд профессор,МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2019-2020 онд Сургалт, судалгааны Стратеги академийн захиралаар тус тус ажиллаж байсан.
БАРИМТ 4
Англи, Орос, Герман хэлтэй. Хэрэв дээрх хэлүүдийг эзэмшсэн нь үнэн бол УИХ-д сууж байгаа цөөн гадаад хэлтэй гишүүний нэгд багтана.
БАРИМТ 5
Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан 2018-2019 онд зөвлөхөөр нь ажиллаж байсан.
БАРИМТ 6
2020 оны УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Тус сонгуульд 32.04 хувийн саналаар сонгогдсон.
БАРИМТ 7
Covid-19 цар тахлын үеэр УИХ цахимаар хуралддаг байхад гэрээсээ оролцохдоо УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нь виртуал профайл тавьсан нь баригдаж, факталж байв.
БАРИМТ 8
Түүний энэхүү үйлдлийг олон нийт "Сүнс шиг алга болсон", "Сонгогчдыг ингэж хуурч болохгүй, огцрох болзлоо хангалаа” гэхчлэн шүүмжилсэн.
БАРИМТ 9
Эл шүүмжлэлд тэрбээр “Гишүүд үг хэлээгүй үедээ виртуал болон цээж зураг тавих, эсвэл камераа хаах зэргээр чуулгандаа бүтэн өдрөөр оролцож байгаа. Би бага насны хүүхдүүдтэй тул өрөөнд орж ирж үймүүлэх, камерт орох явдал харагдаж байсан тул ийм арга хэрэглэсэн” гэх тайлбар өгсөн юм.
БАРИМТ 10
Төд удалгүй тэрбээр “охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй тараахыг хуульчлах хэрэгтэй” гэсэн асуудал хөндсөн нь бас л дуулиан шуугиан тарьж, “Энэ хүний элийрэл тэнгэрт тулах нь” гэсэн шүүмжлэлийн бай болгож байв.
БАРИМТ 11
Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 12 хуулийн төслийг санаачлан батлуулж, 40 гаруй хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллажээ. Тухайлбал, Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд гар бие оролцжээ.
БАРИМТ 12
2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 51 сая төгрөг, гэр бүлийн орлого 53 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 13
Мөн 810 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц 1, хашаа байшинтай. Дотоодын дансанд 8,3 сая төгрөгтэй аж.
БАРИМТ 14
Тэрбээр Мон эдутейнмент ХХК-ийн 7,3 хувийн хувьцаа эзэмшдэг.
БАРИМТ 15
Өнгөрсөн хугацаанд Европарламент, ХБНГУ, БНСУ, Япон улсуудтай харилцааг өргөжүүлэх, боловсрол, эрх зүй, улс төрийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллажээ.
БАРИМТ 16
Ц.Мөнхцэцэг бол Дэлхийн зүүн төвийн дэвшилтэт намуудын байгууллага болох Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон анхны монгол эмэгтэй.
БАРИМТ 17
Тус байгууллага нь дэлхийн 144 нам, улс төрийн байгууллагаас бүрддэг, дэлхий дахинд ядуурал нэмэгдэж, баян орнууд болон бага буурай хөгжилтэй орнуудын ялгаа гүнзгийрч буйн эсрэг бодлогын болон улс төрийн ажиллагаа явуулдаг томоохон байгууллага аж.
БАРИМТ 18
Г.Мөнхцэцэг айлын дундах хүүхэд. Нэг ах, охин дүүтэй.
БАРИМТ 19
Тэрбээр нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний нөхрийг Д.Бадамдаш гэдэг.
БАРИМТ 20
Тэрбээр энэ парламентад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 21
2020-2024 оны гишүүдийн ажилласан байдалд экспертүүдийн өгсөн үнэлгээгээр эмэгтэй гишүүдээс “ТОП-3”-т жагсчээ.
БАРИМТ 22
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй буюу нэр дэвших эрхээ намаасаа авч чадаагүй юм.
БАРИМТ 23
Энэ талаар тэрбээр "Академик ертөнцөөс улс төрд орж ирсэн, хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүйд хүрсэн. Тийм учраас намын жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа гаргасан.
БАРИМТ 24
Харин энэ сонгуульд МАН маань жагсаалтаар УИХ-ын гишүүд, сайд нарыг дэвшүүлэхгүй, нийгмийн өргөн төлөөллийг хангах салбар бүрийн хүмүүсийг оруулна гэсэн шийдвэр гаргасныг “УИХ бол хүн амын төлөөллийг хангах ёстой” гэж олон жил зүтгэж, хуулинд тусгаж ирсэн гишүүний хувьд дэмжин хүлээж авлаа" гэсэн юм.
Сэтгэгдэл (14)