Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадам өнөөдөр болно. 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорино.
Энэ барилдааны түрүү бөхчүүдээс дархан аварга нэг, улсын аварга хоёр, гарди хоёр, заан нэг, харцага гурав, улсын начин цолтой 14 бөх төрөн гарчээ.
Анхны барилдаан 1992 онд болоход улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж байв. Хамгийн олон түрүүлсэн бөх нь аварга Ч.Санжаадамба, заан М.Лхагвагэрэл, харцага А.Бямбажав, начин Д.Цогзолдорж нар тус бүр хоёр түрүүлсэн байна. Харин өндөр цолонд хүрсэн бөх нь дархан аварга Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат юм.
Сэтгэгдэл (1)