Хонконгийн шүүх ардчиллыг дэмжигч 14 хүнийг буруутай гэж үзэж, арай хүндэвтэр хэрэг гэгддэг үндэсний аюулгүй байдлын хамгийн том хэрэгт тэдний хоёрыг нь цагаатгах шийд гаргалаа.
Тэд яллагдагчаар татагдсан 47 хүний тоонд багтаж байгаа. Уг 47 хүний зөвхөн 16 нь гэм буруугүй гэж өөрийгөө өмөөрсөөр байна. Тэдэнд буүх насаар хорих ял оноох өндөр магадлалтай байгаа юм. Ажиглагчид болон хуулийн шинжээчдийн үзэж байгаагаар буруугаа хүлээн зөвшөөрсөн хүмүүс ялыг нь хөнгөрүүлнэ хэмээн найдсан учир ийм үйлдэл хийсэн байж магадгүй юм.
Тэд бүгд 2021 онд албан бус сонгууль зохион байгуулж, Засгийн газрыг “унагах” оролдлого хийсэн хэрэгт буруутгагдаж байсан. Ахмад улстөрчдөөс эхлээд оюутны кампанит ажилчид хүртэл тэд Хонконгийн ардчиллыг дэмжигч хөдөлгөөний төлөөлөл юм.
Тэднийг баривчилсан нь 2020 онд Хятадаас гаргасан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн (NSL) хамгийн том хэлмэгдүүлэлт байлаа. Бээжин энэ хууль нь Хонконгийн тогтвортой байдалд нэн чухал гэж үзэж байгаа ч иргэдийн эрх чөлөөг дарангуйлж, айдас хүйдэс төрүүлсэн гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
“Шударга шүүх магадлал бага гэдгийг хүлээн зөвшөөрч, олон хүн үүнийг прагматик шийдвэр гэж үзсэн байх. Тэд гэм буруугаа хүлээснээр ялыг хөнгөрүүлж, илүү хатуу шийтгэлээс зайлсхийх болно гэж найдаж магадгүй юм. Энэ бол идэвхтнүүдийг нухчин дарах эмгэнэлтэй ажиллагаа юм” гэж өмнө нь Хонг Конг дахь Их Британийн консулын газарт ажиллаж байсан ардчиллын төлөө тэмцэгч Саймон Ченг хэлжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)