Залуу уран бүтээлчдээс бүрдсэн "Дионис" театрын хамт олон Германы нэрт зохиолч Бертольд Брехтийн "Хуримлаж тоглосон нь" жүжгийг өнөөдрөөс \6 дугаар сарын 5\ эхлэн "Нүцгэн хурим" нэрт уянгат инээдмийн жүжиг болгон тайзнаа тавих гэж байна.
Тус театрын уран бүтээлч залуус зун цагийн уур амьсгалыг тохиолдуулан хаана ч тоглогдох боломжтой эрх чөлөөт орчин нөхцөлд буюу Хүүхдийн 100-д байрлах "Kings cross" pub-ийг сонгожээ.
Тэд үүнийг "Гудамжны эрх чөлөөт театр" хэмээн тодорхойлж буй. Эл жүжгийг Лхагва, Ням гараг бүрийн орой 20:00 цагаас тоглох аж. Ийнхүү гудамжны театрын соёл "Дионис" театраар дамжин манай улсад дэлгэрэх нөхцөл бүрдээд байна.