500 гаруй жилийн түүхтэй "Royal Mail"-ийг Чехийн тэрбумтан Даниэль Кретински 3.57 тэрбум фунт стерлингийн буюу 4.6 тэрбум ам.доллараар худалдан авах санал дэмжигдэж, Их Британийн хамгийн эртний, хамгийн алдартай байгууллагуудын нэгийг анх удаа гадаадын эзэнд шимлжүүлэх гэж байна.
Алдагдалтай байх болсон шуудангийн үйлчилгээг эзэмшдэг "International Distribution Services" компани лхагва гарагт Крэтинскийн "EP" группээс нэгж хувьцааг 3.70 фунт стерлингээр авах саналыг хүлээн авсан гэж мэдэгдэв.
Энэхүү хэлэлцээр нь олон мянган ажилчдад муу үр дагавар авчирч, төрийн амин чухал үйлчилгээ үзүүлдэг үндэсний дэд бүтцийн гол хэсэгт таагүй үр дүн авчрах түгшүүрийг төрүүлэв.
"EP" групп эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн үүрэг амлалт авсан. Үүнд "Royal Mail"-ийн "бүх нийтийн үйлчилгээний үүрэг" -ийг биелүүлэх үүрэг голчилно.
Уг шуудангийн үйлчилгээ нь Их Британийн өнцөг булан бүрд ижил төлбөртэй шуудан хүргэдэг бүтэц юм. Түүнчлэн ажилчдын тэтгэвэр тэтгэмжийг хэвээр үлдээж, "Royal Mail"-ийн төв байр болон татварын баазыг Их Британид байлгахаа амласан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)