Газын зурвас дахь дайн оны эцэс хүртэл, долоон сар үргэлжлэх болно гэж Израилийн албаны хүн лхагва гарагт анхааруулсан нь Рафах дахь тулаан эцэслэвэл зөрчилдөөн дуусна гэсэн санааг үгүйсгэж байгаа бололтой.
Израилийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Цачи Ханегби хэлэхдээ, 2024 оныг Израилийн дайны сайд нарын танхим "байлдааны жил" гэж тодорхойлсон. "Бид одоо 2024 оны тавдугаар сарыг үлдлээ. Энэ нь бид ололт амжилтаа гүнзгийрүүлж, Хамас, Исламын Жихадын цэргийн болон засгийн газрын хүчин чадлыг устгах зорилгодоо хүрэхийн тулд дахин долоон сарын турш тулалдах болно" гэв.
Тулалдаан эхэлснээс хойш олон мянган энгийн иргэдийн амийг хөнөөсөн Изриалийн арми мягмар гарагт Рафахын төвд агаарын довтолгоо хийсэн нь олон улсын дургүйцлийг төрүүлээд байгаа. Гэвч тэдэнд олон улсын шахалт огт хамаагүй болох нь дээрх мэдэгдлээс харагдаж байна.
Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израиль руу дайрч, 1200 орчим хүний аминд хүрч, 250 орчим хүнийг барьцаалсан юм.
Хамас бүлэглэлийн эсрэг Рафах хот руу орох нь эцсийн зорилго болно гэж Израилийн засгийн газар өмнө нь мэдэгдэж байлаа. Улмаар Израиль Газын зурваст аймшигт дайралт хийж 36,000 гаруй хүний аминд хүрсэн гэж Палестины албаныхан мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)