Украины ерөнхийлөгч Владимир Зеленский барууны удирдагчдыг Оросыг энх тайвны төлөө шаардлагатай бүх арга замаар шахахыг уриалав.
Зеленский Москвагийн арми Украины бүх нутаг дэвсгэр, тэр дундаа Крымийг орхих хүртэл Оростой шууд хэлэлцээ хийхгүй гэдгээ аль эрт хэлсээр ирсэн. Гэсэн хэдий ч Орос тулааны талбарт Украины эсрэг ялалт байгуулж, Киев барууны орнуудаас нийлүүлдэг зэвсгийн хомсдолд нэрвэгдээд байгаа юм.
ОХУ-ын арми Украин руу сард дунджаар 3200 орчим удирдлагатай агаарын бөмбөг хаядаг гэх тооцоо бий. Ирэх сард Швейцарьт болох энхийн дээд хэмжээний уулзалтад Оросыг урих санааг Украины удирдагч няцаалаа. Дээд хэмжээний уулзалтад 90 гаруй орны төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Төлөөлөгчид түрэмгийлэгдсэн бүх газар нутгаа буцааж өгөх, дайны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, Оросын дайныг яллах тусгай шүүх байгуулах тухай Киевийн тавьсан 10 шаардлагын хүрээнд Украинд шударга, урт удаан энх тайван тогтоох чиглэлийг тодорхойлохыг хичээх болно.
Мадрид хотод болсон уулзалтын үеэр Зеленский барууны удирдагчдад хандивын зэвсгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байлгах, Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглах хоригийг цуцлахыг уриалав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4875)