Тэрбумтан, буяны үйлстэн Мелинда Франц Гейтс ирэх хоёр жилийн хугацаанд дэлхий даяар эмэгтэйчүүдийн асуудал, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад нэг тэрбум доллар хандивлахаа Мягмар гарагт зарлалаа. Ойролцоогоор 200 сая долларыг АНУ-д хүйсийн болон нөхөн үржихүйн эрхийн төлөө тэмцдэг байгууллагуудад зориулна.
Нью-Йорк Таймс сонинд Франц Гейтс 2022 онд Дээд шүүхийн үндсэн хуулиар олгогдсон үр хөндөх эрхийг цуцалсан шийдвэр гарсны дараа АНУ-ын нөхөн үржихүйн эрхийг дэмжихээс өөр аргагүй болсон гэжээ.
Франц Гейтс өмнөх нөхөр, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй хамтран үүсгэн байгуулсан "Билл ба Мелинда Гейтс"-ийн сангаас нэрээ татна мэдэгдсэнээсээ хойш хоёр долоо хоногийн дараа уг мөнгийг амлав.
Мөнгийг 2026 он хүртэл түүний "Pivotal Ventures" компаниар дамжуулан тараана. Франц Гейтс 2026 оныг дуустал “дэлхийн 12 удирдагчаас бүрдсэн олон янзын бүлэгт” 20 сая доллар өгөхөөр төлөвлөж байна.
Тус компани намар дахин 250 сая доллар буюу 196 сая фунт стерлингийг эмэгтэйчүүдийн сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд анхаардаг дэлхийн байгууллагуудад зориулна гэж мэдэгджээ.
Л.Сайнаа