Украины газар нутагт дайралт хийж буй Оросын арми руу Францын зэвсэг, тэр дундаа алсын тусгалтай пуужин ашиглахыг зөвшөөрөх ёстой гэж Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт мэдэгдэв.
Макрон ХБНГУ-ын Бранденбург хотод Германы канцлер Олаф Шольцтой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ "Бид пуужин харваж буй цэргийн байгууламжууд болон үндсэндээ Украины дайралт хийж буй цэргийн байгууламжуудыг саармагжуулж, бүрэн устгах боломжийг зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Орос дахь баазуудаас Украины газар нутаг руу халдаж байна. Хэрэв бид Украинчуудад өөрийн газар нутгаа хамгаалах ёстой гэдгийг ойлгуулахгүй бол юу болж хувирах вэ?" гэж хэлжээ.
Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Франц улс Украинд тодорхой тооны SCALP далавчит пуужинг нийлүүлсэн тухай Францын Батлан хамгаалах яамны цахим хуудсанд мэдээлжээ.
SCALP пуужингууд нь 155 км хүртэл тусгалтай. Мөн 400 кг тэсрэх чадвартай, цэнэгт хошуутай гэж Стратегийн болон олон улсын судалгааны төвийн пуужингийн аюулыг хамгаалах төслийн дагуу мэдэгджээ.
SCALP нь Их Британийн "Storm Shadow"-той тэнцэх хэмжээний хэрэгсэл юм. Франц мөн Украинд 42 километрийн тусгалтай өөрөө явагч гаубиц зэрэг олон төрлийн цэргийн зэвсэг нийлүүлсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)