Саяхан Камбожтой хийсэн цэргийн сургуулилалтын үеэр Хятадын арми нуруундаа автомат буу суурилуулсан робот нохойг үзүүлж, түүнийгээ сүүлийн үеийн хамгийн дэвшилтэд зэвсэг хэмээгээд байна. "Энэ нь манай байлдааны ажиллагаанд шинэ гишүүн болж, тагнуул хийж, дайсныг таньж, байг нь цохиход энгийн цэргийг орлож чадна" гэж БНХАУ-ын армийн төлөөлөл ярьжээ.
Хятад Камбожийн “Алтан луу 2024” дасгал сургуулилтын үеэр хийсэн хоёр минутын бичлэгт робот нохой алсын удирдлагаар алхаж, үсэрч, хэвтэх зэрэг төрөл бүрийн хөдөлгөөн хийж чаддагийг харуулжээ. Уг зэвсэг нь мөн цэргүүдийн дохиог хүлээн авч, дагаж чаддаг гэнэ.
Гэвч уг робот нохой нь цэргийн салбарт энгийн нэг хэрэглээ мэт. Учир нь жижиг агаарын дронууд, алсын тусгалтай пуужин, өөрөө чиглүүлэх систем зэргийн хажууд шинэ зүйл биш. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадад болсон Хятад, Камбож, Лаос, Малайз, Тайланд, Вьетнамын цэргийнхэн оролцсон хамтарсан сургуулилтад Хятадын винтовоор зэвсэглэсэн электрон нохойнуудыг онцолсон ч энэ цаг үед л дэлгэрэнгүй баримтууд эл болж байна.
Л.Сайнаа