Баримт 1
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав нь эдийн засагч мэргэжилтэй.
Баримт 2
МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Намын ажил хийсний буянд хэд хэдэн элчин сайдын яаманд ажиллах эрхээр шагнагдаж байсан удаатай.
Баримт 3
Өөрт нь үнэнчээр зүтгэсэн Г.Дугаржавтаа итгэн хамаг л нарийн ширийн нууцаа дэлгэдэг байсан ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэг удаа итгээд жаахан базаахгүй хэрэг даалгаснаас болж заамдалцаж авах дээрээ тулсан гэдэг. Тэр асуудлаас болж Г.Дугаржав намаасаа гарч, хэвлэлийн хурал хүртэл хийж байсан.
Баримт 4
Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан. Ажлаа хүлээн авсны дараа нэгэн ярилцлага өгөхдөө "Бид төмрийн баяжмалаа дэлхийн зах зээлийн үнэд хүргэн зарж байна. Төмрийн баяжмал биржээр борлуулснаар хилийн буюу DAP нөхцөлийн борлуулалтын үнийг 12-оос дээш хувиар нэмэгдүүлсэн. . Асуудал харьцангуй жигдэрсэн" хэмээж байв.
Баримт 5
Гэтэл түүнийг төмрийн хүдрийн агууламжийг гааль дээр худал мэдүүлж ашиг олох замаар улсад их хэмжээний хохирол учруулсан, бага агууламжтай төмрийн хүдрийг шууд гэрээгээр өгдөг зэрэг үйлдлүүд нь улсад их хэмжээний хохирол учруулж хууль зөрчсөн хэмээн үзэж 48 цаг саатуулсан аж.
Сэтгэгдэл (9714)