Пакистаны өмнөд хэсэгт орших Синд мужид агаарын температур 52 хэмээс дээш хүрч халсан нь энэ зуны хамгийн өндөр үзүүлэлт болж, үргэлжилсэн халууны улмаас тус улсын түүхэн дээд амжилтад ойртсон гэж цаг уурын төвөөс даваа гарагт мэдэгдэв.
Олон улсын эрдэмтдийн баг сүүлийн нэг сарын хугацаанд Ази даяар хэт халуун температур тархаж байгааг мэдээлсэн.
МЭӨ 2500 онд баригдсан Индус хөндийн соёл иргэншлийн үеийн археологийн дурсгалт газруудаараа алдартай Синд мужийн Мохенжо Даро хотод сүүлийн 24 цагт агаарын температур 52.2 хэм хүртэл өссөн гэж Пакистаны цаг уурын албаны ахлах ажилтан мэдэгдэв. Тус улсад урьд өмнө ажиглагдсан хамгийн өндөр температур нь 54 С гэнэ. Мохенжо Даро бол маш халуун зун, зөөлөн өвөлтэй, хур тунадас багатай жижиг хот юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)