Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат, Улсын начин Г.Бат-Эрдэнийн ач хүү, Улсын начин Б.Баттогтохын хүү, мэргэжлийн сүмогийн “Исэноүми” дэвжээний бөх Араүма Б.Төртогтох зодог тайлж байна.
Тодруулбал, анх Японы мэргэжлийн сүмод 2020 оны есдүгээр сарын башёгоос эхлэн барилдаж, “Исэноүми” дэвжээний анхны гадаад бөх болсон Араүма Б.Төртогтох бэртлийн улмаас зодог тайлж байгаа аж.
Тэрбээр Тоттори Жохоку ахлах сургуулийг дүүргэж, Доошишия их сургуульд суралцан, 2020 оны гуравдугаар сард төгссөн байна. Улмаар “Исэноүми” дэвжээнд элсэж, Араүма буюу “Эмнэг догшин морь” нэрээр барилдаж эхэлсэн гэнэ.
Өдгөө 27 настай тэрбээр макүшитад 13 башё барилдахдаа 39 давж, 45 унан, долоон удаа өнжсөн. Түүнчлэн жонокүчи, жонидан, санданмэ зиндаанд нийт найман башёд барилдаж, 40 давсан амжилттай бөх юм. Тэрбээр Японы оюутны сумогийн тэмцээнээс гурван медальтай нэгэн.
Сэтгэгдэл (7)