Энэ сарын 24-нд Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.
Тэдгээрээс дөрөв нь тэмцээнээ өндөрлүүлж, найм нь үргэлжлүүлэн тоглохоор болжээ. одоогоор манай тулаанчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-д тулалддаг, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн анхны олимпын эрхийг өвөртлөөд байна. Нийт 12 боксчин хилийн дээс алхаснаас 92 кг-д Н.Отгонболд, 66 кг-д Г.Бадмаараг, 60 кг-д М.Намуун, 57 кг-д Т.Болортуул нар тэмцээнээ өндөрлүүлэв.
Эрэгтэйчүүдээс 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, 57 кг -д Х.Энх-амар, 63.5 кг-д Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, +92 кг-д Х.Бекнур эхний ялалтаа аваад буй. Харин эмэгтэйчүүдээс 54 кг-д М.Энхжаргал, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар ялаад байна.
Л.Сайнаа