Ромын хамба лам Францис ижил хүйстнүүдэд хандах хандлагыг нь ойлгоход гүн нөлөө үзүүлж болох үйл явдалд хэт доромжилсон үг хэллэг ашигласан тухай ВВС агентлаг мэдээлэв. Италийн хамба лам нарын бага хурал дээр "ижил хүйстнүүдийг гэр бүлгүй хэвээр байгаа л бол санваарт сургах зөвшөөрөл олгох уу?" гэсэн асуултад Ромын Пап лам Франциск ингэж хариулжээ.
Тэр итали хэлээр Сүмд аль хэдийн хэт их "фроциаггин буюу бүдүүлгүүд" байгаа гэж хэлжээ. Энэ үгийг нь өөр хүйсийнхнийг нийтээр нь доромжилсон утгаар хэлсэн гэж бусад нь үзжээ. Ингэснээрээ тэр "сүмд аль хэдийн ижил хүйстнүүд байгаа, үгүй" гэх утгаар хэлсэн дээр хүмүүс маргаж байна. Хэдийгээр энэ нь хаалттай хаалганы цаана болсон уулзалт байсан ч Пап ламын мэдэгдлийг анх Италийн мөрдөн байцаах Дагоспиа сайт дамжуулжээ.
Үүний дараа Италийн бусад мэдээллийн агентлагууд олон эх сурвалжийг иш татан Ромын Пап ламын үгийг баталжээ.
Пап ламын дэмжигчид Католик шашинд ижил хүйстнүүдийн эрхийн талаар мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй ч Пап лам Францис Сүмийн хандлагын өнгө аясыг өөрчилсөн гэж удаан хугацааны турш маргаж ирсэн. Пап ламын эхэн үед ижил хүйстнүүдийн талаар асуухад тэрбээр "Би хэнийг шүүх вэ?" гэж хариулсан нь олны анхаарлыг татсан.
Тэрбээр саяхан Католик шашны уламжлалт шашинтнуудын дунд түгшүүр төрүүлж, санваартнууд зарим тохиолдолд ижил хүйстэн хосуудыг адислах ёстой гэж хэлж, ижил хүйстнүүдийг сүмд хүлээн авах тухай байнга ярьж ирсэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2253)