Газын зурвасын Рафах хот дахь палестинчуудын хуаранд Израилийн арми агаарын цохилт өгсний улмаас наад зах нь 45 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан нь олон улсын дургүйцлийг хурцатгав.
Үүний хариуд Изриалийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг дотолгоо нь "эмгэнэлтэй алдаа" гэж нэрлээд, уг хэргийг Израиль дотооддоо шалгаж байгаа гэж мэдэгджээ.
Шатсан цогцсууд, тэр дундаа хүүхдүүдийн цогцсыг аврагчид онгоцны сэгнээс гаргаж ирж буйг харж болно. Олон улсын шүүх Израилийг тус хот дахь довтолгоогоо зогсоохыг тушааснаас хойш хэд хоногийн дараа уг үйл явдал болсон бөгөөд хэд хэдэн хүмүүнлэгийн байгууллага НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг уриалж, "Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай" гэж мэдэгджээ.
Дэлхийн удирдагчид болон тусламжийн агентлагуудын судалгаанд одоо "Газад аюулгүй газар байхгүй" хэмээгээд байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)