Рэппер Никки Минаж бямба гаргийн орой Их Британийн Манчестер хотод Нидерландын цагдаа нарт баривчлагджээ. Түүнийг хар тамхи зөөвөрлөж явсан хэмээн сэжиглэсэн байна. Уг үйл явдал түүнийг Их Британид хийх тоглолтоо хойшлуулахад хүргэсэн ч тэр суллагдаж шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйв.
Минаж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видеондоо "Би та нарт хайртай, ийм зүйл болсонд харамсаж байна" гэжээ.
Минаж өмнө нь X дээрх нийтлэлдээ зочид буудлынхаа нэрийг илчилж, шүтэн бишрэгчдээ ирж уулзахыг урьсан юм. Минаж өнгөрсөн бямба гаргийн орой цагдаа нараас суллагдсан ч тэр шөнө Манчестерт болох байсан тоглолтоо эхлүүлж ч чадаагүй.
Л.Сайнаа