Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.5 хувиар өссөн үзүүлэлт. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.9 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу 47.8 хувиар тус тус өссөн байна.
Татварын нийт орлого оны эхний дөрвөн сард 9.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд:
- Орлогын албан татварын орлого 1.5 их наяд төгрөг,
- НӨАТ 480.4 тэрбум төгрөг,
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 411.3 тэрбум төгрөг,
- Нийгмийн даатгалын орлого 173.2 тэрбум төгрөг,
- Онцгой албан татвар 142.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ мэдээллээ.
Сэтгэгдэл (2)