Папуа Шинэ Гвинейд 670 орчим хүн хөрсний нуралтад дарагдсан гэж НҮБ-ынхан тооцоолж байна. Тус улс дахь Олон улсын цагаачлалын байгууллагын тэргүүн Серхан Актопрак баасан гаригт тусгаарлагдсан Энга мужид болсон хөрсний гулгалт анх төсөөлж байснаас их байсан гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр, 150 гаруй байшин шороонд дарагдсан байна. Нөлөөлөлд өртсөн газрууд нь Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших арлын Энга өндөрлөг газарт байдаг. Шороонд дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа маш төвөгтэй байгаа. Учир нь хөрсний гулгалтын нөлөөгөөр гүний үсний суваг задарч, үерлэж эхэлсэн учир хохирсон хүмүүсийг амьд олох магадлал багасч байгаа гэнэ.
Энэ бүсэд 4000 орчим хүн амьдардаг гэх судалгаа байдаг ч хөрш зэргэлдээ бүс нутагт овог аймгуудын мөргөлдөөнөөс зугтсан хүмүүс шилжин ирснээс болж хохирсон хүмүүсийн тоо "илүү их байх магадлалтай" гэж анхааруулав. Аврах ажиллагааг "Care Australia" хүмүүнлэгийн агентлаг явуулж байна.
Л.Сайнаа