Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэхүү тэмцээний эрхэм зорилго нь дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх, бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх, үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах явдал юм. Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг билээ.
“Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёр дахь удаагийн аваргаар улсын аварга О.Хангайгаар ахлуулсан Ховд аймгийн баг түрүүллээ.
Ховд аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын аварга О.Хангай
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Улсын харцага Г.Ганхуяг
- Аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Аймгийн арслан М.Баяржавхлан
Сэтгэгдэл (1)