Жүдо бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу-Даби хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ, -78 кг-ын жинд О.Хүслэн, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Г.Алтанбагана нар барилдаж буй.
Тэгвэл О.Хүслэн, Б.Ням-Эрдэнэ нар шигшээ 32 дээр цэвэр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Тэдний хувьд өнгөрөгч сард болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан юм. Г.Алтанбагана харин мөнгөн медаль хүртэж байв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)