Мягмар гаргийн өглөө Эверестийн Хиллари гишгүүрийн ойролцоо хоёр уулчин сураггүй алга болсон талаар албаныхан батлаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр, өчигдөр өглөө оргилын цэгээс доошлох замд байдаг Хилларигийн шат дамжлагын хэсэг нурсны улмаас Их Британи, Төвдийн Шерпа угсааны гаралтай уулчид доош унажээ.
Тодруулбал, сураггүй алга болсон уулчид нь Их Британийн иргэн Дэниел Пол Петерсон, Сангхувасабха мужийн Макалу хотын иргэн Пас Тэнжи Шерпа нар болохыг тогтоожээ. Тэд "8K Expeditions"-ийн нэг хэсэг байсан.
Энэ явдал тавдугаар сарын 21-ний өглөөний 4:40 цагийн орчимд оргилд хүрсэн уулчид доод хуаранд буцаж ирэх замд болсон ажээ.
Түүнчлэн Хиллари гишгүүрийн хэсэгт зам эвдэрч, "Summit Force Pvt Ltd" компанийн Нга Тенжи Шерпа, Пасанг Шерпа нараар ахлуулсан баг аврах ажиллагаа явуулж, бусад уулчдыг аварсан байна. Гэвч тэднийг аварч чадаагүй гэнэ.
Ташрамд, Монголын уулчид болох Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-нд оргилоос бууж яваад 8500 метрийн өндөрт нас барсан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2356)