Үндэсний "Алтан цом"-ын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд өндөрлөж Архангай, Ховд аймгийн багууд аваргын төлөө туналаа. Гуравдугаар байрын төлөө Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн багууд хүч үзнэ.
Тэгвэл Ховд аймгийн багийн бөх Улсын харцага Г.Ганхуяг нэгэн уриалга гаргажээ. Уриалгадаа, "За сайн байцгаана уу. Нийт бөхөө дээдэлдэг. Монголынхоо Ард Түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр манай Ховд аймгийн баг "Алтан цом"-д Аваргын төлөө Архангай аймгийн багтай тэргүүн байрын төлөө барилдахаар шалгарлаа. Нийт шалгарсан 2 аймгийн 14 бөхдөө амжилт хүсье. Миний бие нэг уриалга гаргах гэсэн юмаа. Энэхүү тэмцээнд оролцож байгаа 2 багийн 14 тамирчиддаа сайн дураараа допингийн шинжилгээ өгөхийг уриалж байна. Хувийн зүгээсээ санхүү мөнгөө гаргаад. Монголынхоо Ард Түмэнд шударга өрсөлдөөнийг үзүүлцгээе гэж нийт бөхчүүдээ уриалж байна. Монгол бөхийн холбоо дэмжинэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Үүнийг нь Архангайн багийн гишүүн Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2310)