БАРИМТ 1
Токиогийн Политехникийн их сургуульд архитектор мэргэжил эзэмшсэн тэрбээр монголд мэргэжлээрээ таван жил ажилласан. Улмаар Япон Улсын Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан.
БАРИМТ 2
Их сургуульд суралцах хугацаандаа эх орон руугаа чиглэсэн судалгааг дэлхийн бусад хотуудтай харьцуулан хийж эрдмийн зэрэг хамгаалсан аж.
БАРИМТ 3
Тэрбээр одоогоор Японы "Nippon Koie" компанид туслах менежерээр ажилладаг.
БАРИМТ 4
Мөн чөлөөт цагаараа "Өртөө" подкастыг хөтлөдөг. Тус подкастаараа дамжуулан хот төлөвлөлтийн талаар ярилцдаг.
БАРИМТ 5
Түүний аав Бат-Очирын Ганзориг Ардчилсан намын гэх тодотголтой. Харин Г.Лувсанжамц МАН-д жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нь Ерөнхий сайдын дэмжлэгтэй гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, түүнийг МАН-аас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "20 минутын хот" төсөлд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (45)