АНЭУ-ын Абу Даби хотноо өрнөж буй ДАШТ-ээс -48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү алтан медаль хүртээд буй. Тэр Монголын зургаа дахь дэлхийн аварга болж, олныг цэнгүүлсэн. Харин хосоороо амжилт өөд авирч буй Г.Наранцэцэг нь шагналт байрт шалгарсан юм.
Уг баярт үйл явдлын дараахан түүний жингийн эгч ОУХМ Г.Наранцэцэг өөрийн сошиалдаа "Дүү минь баяр хүргэе. Олимпод аварга болоорой. Чин сэтгэлээсээ амжилт хүсье" гэжээ.
Үүний хариуд шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүү "Эгчдээ маш их баярлалаа үргэлж төрсөн дүү шигээ хайрлаж зааж сургаж ирсэнд.Та байгаагүй бол энэ хүртэл явахгуй байх байсан шүү аниа" хэмээсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)