Хонг Конгийн тагнуулын албанд тусалсан хэрэгт буруутгагдаж байсан Английн Хатан хааны тэнгисийн цэрэг асан Мэттью Трикетт нас барсан байдалтай олджээ.
Дотоод хэргийн яамны цагаачлалын албаны ажилтны мэдээлснээр, 37 настай Мэттью Трикетт өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу яллагдагчаар татагдсан шүүх хуралд оролсон.
Түүнийг ням гарагт Беркшир мужийн Майденхед хотын цэцэрлэгт хүрээлэнгээс олсон гэж цагдаагийн газраас мэдэгдэв. Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Трикеттийг олсон ням гаргийн өглөөний 17:15 цагийн орчимд түргэнийхэн Майденхед дэх Гренфелл цэцэрлэгт хүрээлэнд очжээ. Түүнд яаралтай тусламж үзүүлсэн ч газар дээрээ нас барсан байна.
Мягмар гаргийн орой цэцэрлэгт хүрээлэнгийн төвд тусгаарлагдсан бүс дотор шүүх эмнэлгийн хар майхан харагдсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд цагдаагийн алба хаагчид байрласан байв. Мөрдөгчид ням гаргийн үдээс хойш цэцэрлэгт хүрээлэнд байсан хүмүүсийг гэрчийн мэдүүлэг өгхийг хүсчээ.
Л.Сайнаа