Өнгөрөгч ням гарагт Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, ГХЯ-ны сайд Хосейн Амир Абдоллахиан нар нисдэг тэрэгний ослоор амиа алдсан. Харин энэ өдрүүдэд Иран даяар тэдэнтэй салах ёслол хийж байна.
Ёслол хэд хэдэн хоног үргэлжлэх бөгөөд 21-нд Тебриз, Кума хотуудад болж, улмаар цогцсыг Тегеранд хүргэжээ. Нийслэлийн сүм энэ өдөр нд үндэсний хэмжээний гашуудал болох тул энэ өдрийг амралтын өдөр болгон зарлажээ.
Салах ёслолыг Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменеи өөрийн биеэр удирдах гэнэ. Маргааш буюу 23-нд Бирженд хотод ёслол хийгээд цогцсыг Раисигийн төрөлх Мешхед хотод аваачиж, имам Резагийн бунханд оршуулах юм.
Л.Сайнаа