Жүдо бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу-Даби хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ, -78 кг-ын жинд О.Хүслэн, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Г.Алтанбагана нар барилдана.
О.Хүслэн, Б.Ням-Эрдэнэ нарын хувьд өнгөрөгч сард болсон ААШТ-ээс хүрэл, Г.Алтанбагана харин мөнгөн медаль хүртэж байв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)