Жүдо бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу-Даби хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамрчин Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн 81 кг-д “Их Дуулга” тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Болор-Очир нар өрсөлдөнө.
Тэгвэл тэд тэмцээний эхний ялалтаа авч шигшээ 32-т шалгараад байна.
Л.Сайнаа