Тайваний Ерөнхийлөгч Лай Чинг-тэ Даваа гарагт ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа улс орныг нь айлган сүрдүүлэхээ зогсоохыг Бээжинд уриалжээ. Тус улсад ардчиллыг дэмжигч эрх баригч Ардчилсан дэвшлийн намын ноёрхол тогтож, дараалан гурван ч сонгуульд ялаад байна. Их газрын заналхийлэл дор цэцэглэн буй ардчиллын дуун арал дээр буй хэн бүхэнд таатай байгаа нь гарцаагүй.
Эмч, дэд ерөнхийлөгч асан 64 настай Лай саяхан Тайваний АНУ-д суугаа төлөөлөгчөөр ажиллаж байсан дэд ерөнхийлөгч Шиао Би-химийн хамтаар тангараг өргөлөө.
Тэдний тэргүүн зорилго Тайваний бүрэн эрхт байдлыг хамгаалж байгаад Бээжин илт зэвүүцэж байна. Хятадын эрх баригч Коммунист нам өөрөө өөрийгөө удирдаж буй ардчилсан тогтолцоог нь хэзээ ч хяналтдаа байлгаагүй ч өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж, шаардлагатай бол арлыг хүчээр авахаа амласан удаатай.
Лай 30 минут хэлсэн нээлтийн үгэндээ ашиглан энх тайвны тухай олонтоо дурдаж, "Тайваний ардчиллын гайхамшигт эрин үе ирлээ" хэмээн тунхаглав. Мөн тусгаар тогтнолоо хамгаалах нь энэ арлын хэн бүхний сэтгэлийн дуудлага байх ёстой гэжээ.
Лай 8 жил төрийн албан тушаал хашихдаа арлын олон улсын нэр хүнд, хүлээн зөвшөөрлийг бэхжүүлэхийн төлөө дуу хоолойгоо өргөсөөр ирсэн.
Л.Сайнаа