Австралийн шигшээ багийн ахлагч Сэм Керр өвдөгний бэртлээ эдгээх шаардлагатай байгаа тул Парисын олимпод оролцохгүй болжээ.
Челсигийн довтлогч тэрбээр нэгдүгээр сард Мароккод бэлтгэл базааж байх үедээ өвдөгний загалмай шөрмөсөө гэмтээсэн юм. Түүний Парисын олимпод оролцох эсэх эргэлзээтэй байсан нь саяхан.
Гэвч энэ сарын 31-нд Аделаидад Австралийн шигшээ баг Хятадын эсрэг тоглох болсонтой холбогдуулан багийн бүрэлдэхүүнээ зарлахад түүний нэр байхгүй байсан нь дээрх эргэлзээг дуусгавар болгов.
Австралийн багийн дасгалжуулагч Тони Густавссон мягмар гарагт нэрлэгдсэн 23 эмэгтэй тоглогчийг олимпын эцсийн бүрэлдэхүүн хэмээв. Мөн гэмтэлтэй байгаа хагас хамгаалагч Катрина Горри, Айви Луик нарыг тэдэн дээр нэмэгдэж магадгүй хэмээжээ.
Өнгөрсөн жил тэд эх орондоо эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч, хагас шигшээд шалгарсан. Тийм дээ ч Парисын олимпоос анхны олимпын медалиа авахыг зорьж буй нь мэдээж юм.
Л.Сайнаа