2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр Хүй долоон худагт 8 дахь удаагийн "МОРЬ ХУРДАН УУ, ДУГУЙ ХУРДАН УУ?" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд хамгийн олон буюу хот, орон нутгаас нийт 30 байгууллагын 290 тамирчин оролцжээ. "Морь хурдан уу, дугуй хурдан уу" тэмцээнийг хамгийн анх 2018 онд Дугуйн холбооны санаачилгаар эхлүүлж байжээ.
Энэ удаагийн тэмцээнд тэмцээний Рекордыг эзэмшигч ОУХМ Б.Марал-Эрдэнэ /Team Oggi/ дахин түрүүлжээ. Б.Марал-Эрдэнэ нь 2021, 2023, 2024 онд гурван удаа түрүүлсэн аж. Мөн тэрбээр шилдэг цагийн амжилтыг эзэмшиж буй бөгөөд дархан аварга болжээ.