Худалдаа Хөгжлийн банк урт хугацааны стратеги зорилгынхоо хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон жижиг дунд бизнесүүдийг идэвхтэй дэмжин ажилладаг. Энэхүү бодлогынхоо хүрээнд Дижитал кредит ХХК-тай хамтран ажиллахаар болоод байна.
Дижитал кредит ХХК нь Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ийн дэмжлэгтэйгээр “Саshme Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформ”-ыг хөгжүүлэн нэвтрүүлээд байгаа юм.
Хоёр тал хамтран ажилласнаар нийлүүлэлтийн сүлжээний бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, барааны эргэлтийг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх боломжтой юм. Түүнчлэн банк барьцаагүй, бага хүүтэй, байгаль орчинд ээлтэй санхүүжилтийн шийдлийг хэрэгжүүлэх гарц нээгдэж байна.
Худалдаа Хөгжлийн Банк 34 жилийн түүхэндээ Монгол Улсын банкны салбарын дэвшил бүхнийг тодорхойлогч, анхдагч нь байж ирсэн. Худалдаа Хөгжлийн Банктай хамт 1990 оноос эхэлсэн жижиг дунд бизнесүүд өнөөдрийн ТОМООХОН аж ахуйн нэгжүүд болж, Монгол Улсын эдийн засгийн цөм тулгуур хүч болж байна.
Худалдаа Хөгжлийн Банк зөвхөн 2023 онд Жижиг дунд бизнесийн Худалдаа, Барилга,Үйлчилгээ, Тээвэр агуулах болон Бусад салбарын 80,000 орчим иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сэтгэгдэл (2)