Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3376.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 119.89 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.30 төгрөгөөр суларчээ.
Харин төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 3623.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 209.98, өмнөх сарынхаас 44.88 төгрөгөөр чангарав. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш ч энэ оны дөрөвдүгээр сард 36.29 төгрөг болж, өмнөхоны мөн үеийнхээс 6.77, өмнөх сарынхаас 0.50 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 466.44 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 41.20, өмнөх сарынхаас 2.29 төгрөгөөр чангарчээ.
Сэтгэгдэл (2)