АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. Дэлхийн чансааны хамгийн өндөр оноотой тус тэмцээнд 109 орны нийт 670 гаруй жүдоч хүч, бярыг үзэж байгаагийн 18 нь манай улсынх.
Тэмцээний эхний өдөр ОУХМ Б.Баасанхүү өрсөлдөгчдөө итгэл төгс илүүрхсээр дэлхийн аварга болж, биднийг баярлуулаад байв. Гэтэл өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялсанаар ДАШТ-ий хүрэл медалийг хүртэв.
Ингэснээр тэр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэх медаль, 18 дахь хүрэл медалийг хүртлээ. Түүний хувьд МУГТ Ц.Цогтбаатарыг сэлгэж энэ тэмцээнд орсон юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)