Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдааны шигшээ дөрөвт Ховд, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр аймгийн багууд шалгаараад буй. Хагас шигшээ барилдаанууд энэ үдэш эхлэх нь ээ. Тодруулбал, энэ сарын 20, 21-ний өдрүүдэд 19:45 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Ирэх даваа гарагт буюу 20-ны өдөр өнгөрсөн жилийн цомын эзэн Архангай аймгийн эсрэг гуравдугаар байрын шагналь Өвөрхангай аймгийн баг хүч үзнэ. Удаах өдөр Ховд аймгийн багийн эсрэг Аймгийн арслангуудаар хүчээ бүрдүүлсэн Говьсүмбэрийн баг хүч үзнэ. Ялсан багууд удахгүй болох аваргын төлөө барилдаанд шалгарна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Пепси Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Энэ үдэш В хэсгийн аварга Архангай, D хэсгийн аварга Өвөрхангайн багууд арсалдана. Тэдний ялсан нь аваргын төлөө барилдах эрхийг өвөртлөх юм.
Л.Сайнаа