Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ АНЭУ-ын Абу Дабид хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Монголын баг тамирчдын хувьд ДАШТ-ий түүхэнд 6 алт, 3 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна.
Мөн жүдогийн бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж, 2006 он хүртэл 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох болсон бөгөөд манай улсын хувьд эмэгтэй баг нэг мөнгө, нэг хүрэл, эрэгтэй баг нэг хүрэл медаль хүртэж байсан.
"Абу Даби-2024" ДАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр -48 кг-ын жинд Б.Баасанхүү дэлхийн аварга болсон. Энэ нь Монголчуудын хүртсэн зургаа дахь алтан медаль байлаа.
ДАШТ-д түрүүлсэн тамирчид
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар/2009 он Нидерланд, Роттердам, эрэгтэйчүүдийн -66кг/,
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг /2013 он Бразил, Рио-де-Жанейро, эмэгтэйчүүдийн -48 кг/
- Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар /2014 он Орос, Челябинск, эрэгтэйчүүдийн -60кг/
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа /2017 он Унгар, Будапешт, эмэгтэйчүүдийн -57 кг /
- Сүхбаатарын одонт, ОУХМ Ц.Цогтбаатар /2022 он Узбекистан, Ташкент эрэгтэйчүүдийн -73кг /
- ОУХМ, Азийн аварга Б.Баасанхүү /2024 он АНЭУ, Абу Даби -48кг /
Л.Сайнаа