Энэ оны насанд хүрэгчдийн ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотод өчигдөр эхэлсэн. Тэмцээн тав хоногийн турш үргэлжилнэ. Олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 109 оны орны нийт 675 жүдоч оролцож байна. Манай улсаас 18 жүдоч эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.
Тэгвэл өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн.. Тэд өмнө нь гурав барилдахад Б.Баасанхүү хоёрт нь ялж байсан юм. Жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медалийг хүртэв.
Түүний энэ алтан медаль манай жүдочдын дэлхийн аваргын зургаа дахь алтан медаль юм. Б.Баасанхүүгийн энэ амжилтыг мялааж М.Энхтайванбаатар захиралтай “Имперо” групп хоёр өрөө байраар шагналаа.
Л.Сайнаа