Өчигдөр буюу 19-ний өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн 2024 оны ДАШТ эхэлсэн. Тэмцээний -48 кг-ын жинд барилдсан Б.Баасанхүү мастер алтан медаль хүртэж, Монголын зургаа дахь дэлхийн аварга боллоо.
Тэгвэл түүний жинд хүрэл медаль хүртсэн Шведийн жүдоч охин олны анхаарлын төвд байна. Тэрбээр 18 настай. Өнгөрсөн оноос насанд хүрэгчдэд хүч үзэх болсон тэрбээр Токиогийн Их дуулгад барилдсан эхний удаагаа л тавдугаар байрт шалгарч байлаа. Энэ онд Бакугийн Их дуулгад аваргалснаар олны хараанд орсон. Гуравдугаар сард Ташкентийн Их дуулгаас хүрэл авсан. Улмаар чансаатай жүдоч гэдгээ харуулж, ДАШТ-ий хүрэл медальтан болж байна.
Тэр багаасаа жүдогоор хичээллэсэн. Тэр цагаас өсвөрийн дотоод гадаадын тэмцээнд олон удаа оролцож, 50 гаруй алтан медаль цуглуулжээ. Өөрөөр хэлбэл оролцсон тэмцээн болгондоо шахуу түрүүлсэн хэрэг. Хүмүүс түүний гоо үзэсгэлэнг шагширдаг.
Одоогоор хамгийн багадаа ДАШТ-ээс медаль хүртсэн жүдоч бол Украины Дариа Билодид юм. Тэр 17 насандаа ДАШТ-д аваргалсан.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)