Өнгөрсөн ням гарагт Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Гадаад хэргийн сайд нарын сууж явсан нисдэг тэрэг осолдсон тухай эмгэнэлт мэдээ гарсан. Ослын дараагаар тэднийг эрлийн байг хайж эхэлсэн юм.
Гэвч аврах багийнхан нисдэг тэрэг осолдсон газарт очиход бүхэлдээ шатсан учир нэг ч амьд хүн байгаагүй тухай Ираны төв телевиз мэдээлээд байна.
Осол Ажербайжаны хил орчимд, хойд зүгт орших Табриз хот руу явах замд болсон. Урьдчилсан дүгнэлтээр өтгөн манангийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж онгоц унасан байх магадлалтай хэмээн албаныхан дүгнэж байна.
Эбрахим Раиси 2021 онд Ираны Ерөнхийлөгч болсон. Мөн тэр дайны нөхцөлд ОХУ-ыг шударгаар дэмжигч гэдгээрээ алдартай.
Түүний сууж явсан нисдэг тэрэг нь 1970-аад оны үед Иранд орж ирсэн, АНУ-д үйлдвэрлэсэн байжээ. Тус улсад агаарын тээврийн маш муу гэсэн судалгаа бий.
Л.Сайнаа