Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпын эрхийн олгох тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд эхний гурван байрт шалгарсан баг олимпын наадамд оролцох эрхтэй болох байсан. Хагас шигшээ шатанд манай улсын эрэгтэй шигшээ баг гурван тамирчинтайгаар Францын багийн эсрэг тоглож ялагдал хүлээсэн юм. Энэ тоглолтод манай багийн гол тамирчин А.Ананд оролцоогүй бөгөөд тэрбээр шөвгийн найман багийн шатанд Израилийн шигшээгийн эсрэг тоглох үеэр спортын бус алдаа гаргасан гэх үндэслэлээр талбайгаас хөөгдсөн.
Эл асуудалтай холбогдуулан МСБХ-ны ерөнхийлөгч Г.Батцэнгэл үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх тухай дараах мэдэгдлийг гаргалаа.
Тэрбээр "Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчиддаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг. Олимпын эрхийг авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж МСБХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно" гэжээ.
Сэтгэгдэл (5)